Монголын 100 суут хүн


“Монголын 100 суут хүн” номын товч танилцуулга.

Бодонгууд Мягмарын Дөш (Хори буриадын Дөш) [Khori Buriyadyin DÖSHI; Bodonguud Döshi] нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй түүх (1234 хуудастай), яруу найрагийн томоохон хэмжээний сонгодог бүтээл, 2012 онд “Монголын 100 суут хүн” хэмээх түүх-намтарын ном (950 хуудастай) туурбисан болно. “Монголын 100 суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) номны агуулга нь; Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Бату хаган, тэдний эрэлхэг өрлүгүүд, суут үр ач нар, Модун шаньюй, Аттила хаган, Доголон Тэмүр хаган, Бабур хаган, Акбар хаган нарын нэрийг дэлхий дахинаа олон үеийн турш эдүгээ хүртэл амьдарч буй хүн төрөлхитөн мэдэж их тал нутагаас төрж гарсан арад түмэнийг биширч, тайлагдашгүй далдын хүч мэт үзэж, тайлж мэдэхийг хүссээр өдийг хүрсэн билээ. Арад түмэн гэдэгийг алдар нэр, түүх хоёроор үнэлдэг тул Дэлхийн соёл иргэншилийн хөгжил дээр хүчтэй тэсрэлт болон гарч ирсэн баатарлаг арад түмэний аугаа түүхийг монголын олон үрс санаж байдаг юм. АНУ-ын “Нью-Йорк Таймс”, “Вашингтон пост” сонинууд Чинггис хаганыг хоёрдугаар мянганы суут хүнээр тодорхойлж тодоруулсан билээ. Монгол хүн бүр нэгэн дуугаар Чинггис хаганыг шүтэн биширэж, өлгийтэй байх цагаас сонсож, хэлд орох үеэсээ л Чинггис хаганы нэрийг дуудаж, ярьж байна. Орчин үеийн даяарчилал хүчтэй явагдаж, монголын үрс дэлхий ертөнцийн олон алдарт хүмүүсийн үйл амьдралаас мэдэрч, мэддэг болсон байгаа боловч Монголын алдар суут хүмүүсийг илүү мэдэрч, бахархаж байна. 2000 гаруй жилийн түүхийн урт хугацаанд Монголын түүхэн дээр Их хагануудаас гадна олон суут өрлүгүүд, багатур эрс, ухаант мэргэд төрж гарсан билээ. Монголчуудын суут их хүмүүсээс шилэн сонгож энэхүү бүтээлийг бичсэн юм. Монголчуудын дотороос дэлхийн суут тооч Н.Коферник, И.Кеплер, И.Ньютон нартай эн зэрэгцэх суут их тоочи Шарайд Минггату /1685-1764/ төрж, мөн өрнө дахины гүн ухаантанууд Гэрэгийн Аристотель, Платон, Германы Гегель нар болон дорно дахины гүн ухаантанууд Нагаржуна, Ариядэва, Асанга, Васубанду, Дигнага, Дармакирти нартай эн зэрэгцэх монголын суут их гүн ухаантан Агваанбалдан цоржи /1797-1864/, Агваанхайдаб, Агваандандар нарын суут мэргэд төрж гарсан юм. Чойжи-Одсэр /1250-1321/, Ойрадын Зая бандида Намхайжамцо /1599-1662/, Халха-ийн Өндөр гэгээн Занабазар /1636-1723/, Ноён хутугту Данзан-Рабжай /1803-1856/, Цахар гэбши Лувсанчүлтэм /1740-1810/, Сүмбэ хамба Иши-балжир /1704-1788/ нарын шажины эрдэмтэн мэргэд, түүнчилэн Боржигин Ванчинбалын Инжаннаши /1837-1892/, Боржигин Даши-доржийн Нацагдоржи /1906-1937/, Цагаан Тэмээтү Рэнчиний Чойном /1936-1937/, Бэгзийн Явуулхулан /1929-1982/, Халимаг-Торгуудын их яруу найрагч Гахан Абага нар Хөхөлтийн Дабаа /1922-2006/, Буриад-Монголын их яруу найрагч Бодонгууд Өлзийтийн Дондог /1936-1972/ нарын монголын их яруу найрагч зохиолчид, мөн Еншөөбүү Б.Ренчин /1905-1977/, Хатагин Ц.Дамдинсүрэн /1908-1986/ эрдэмтэн мэргэдийн тухай энэ номноос унших болно. Сайжин Солийн Данзан /1883-1924/, Догсомын Бодоо /1885-1922/, Хайсу Дамдины Сүхэ багатур /1892-1923/, Дагуур Хорлоогийн Чойбалсан /1885-1952/, Тугтан Юмжаагийн Цэдэнбал /1916-1991/, Хөбдүүд Санжаасүрэнгийн Зориг /1962-1998/ нарын улус төрийн зүтгэлтэнүүд төдийгүй Бэсүдийн Зэбэ ноён /1180-1225/, Жалайрын Мухулай ноён /1169-1223/, Урианхайн Сүбэдэй багатур /1176-1248/, Баарины Баян өрлүг /1236-1295/, Найманы Хөхэ-тэмүр өрлүг /1328-1373/, Хошуудын Галдамаа багатур /1635-1667/, Халха-ийн Хатун багатур Магсуржаб ноён /1878-1927/, Барга-ийн Манглай багатур Дамдинсүрэн /1871-1921/ нарын цэрэгийн өрлүгүүдийн тухай түүхэн үйл явдалын тухай дэлгэрэнгүй унших болно. Тухайн үндэстэний дотороос төрсөн суут хүмүүс болох аугаа их хаганууд, алдарт багатур өрлүгүүд, суут гүн ухаантанууд, их хутугту хубилгаад, их эрдэмтэн мэргэд, их яруу найрагч зохиолчид нь тухайн арад түмэний оюун санааны нэгдэлийг хангаж, тус үндэстэнийг цаашид оршин тогтнох үндэс болж байдаг юм. Монголчуудын дотороос төрж гарсан эдгээр суут 100 хүн болбаас монгол туургатаны оюун санааны нэгдэлийг бүрэн хангаж чадах суут их хүмүүс юм. Б.М.Дөш-ийн туурбисан “Монголын 100 суут хүн” номноос;

Монголын 100 суут хүн

  1. Чинггис хаган (Chinggis khagan) [1162-1227] /Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын тулгур төрийг үндэслэгч, төрийн аугаа их зүтгэлтэн, суут их өрлөг, Дэлхийн хоёр дахь мянганы суут хүмүүн/
  2. Багатур Модун шанюй (Bagatur Mao-Tun chanyu) [НТӨ 234-НТӨ 174]/ Монголын анхны төрт улус Хүннү гүрэнийг үндэслэгч, Хүннүгийн их шанюй, нүүдэлчидийн төрийн их бодлоготон, цэрэгийн суут их өрлүг/
  3. Таншихуай багатур хаган (Tanshihuai khagan) [133-181], / Сйанби (Сүмбэ) улусыг үндэслэн байгуулагч, суут их өрлүг/
  4. Хубилай хаган (Khubilai Khagan) [1215-1294], / Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын Хөхэ Юан гүрэнийг үндэслэгч, байлдан дагуулагч, цэрэгийн суут зүтгэлтэн /
  5. Сүбэдэй багатур (Subedei bagatur) [1176-1248], /Монголын суут өрлүг, цэрэг ба дайн-байлдааны Дэлхийн аугаа зохион байгуулагч/
  6. Өгэдэй хаган (Ögedei khagan) [1186-1241], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төр ба цэрэгийн суут зүтгэлтэн, дэлхий дахиныг төвшитгөн тохинуулагч/
  7. Шарайд Минггату (Minggatu Sharaid) [1692-1764], /Суут их тоочи, мянганы аугаа эрдэмтэн, нэрт одон оронч, зурхайч/
  8. Аттила хаган (Attila khagan) [406-453], /Хүн гүрэний их хаган, аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг/
  9. Бату хаган (Batu khan) [1205-1255], /Алтан Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын хаган, суут их өрлүг/
  10. “Доголон” Тэмүр гүр-хаган (Temur gur-khagan; Gur Emir Tamerlane) [1336-1405], /Тэмүрийн хант улусыг үндэслэгч, Аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут их өрлүг/
  11. Шулугун хаган (Shulugun khagan) [366-410], /Их Нирун улусын хаган, цэрэгийн суут өрлүг, төрийн нэрт зүтгэлтэн/
  12. Еншөөбүү Ренчин (Yenshööbüü Renchin) [1905-1977], /Монголын суут их эрдэмтэн, Арадын билиг зүйч, их зохиолч/
  13. Мөнгхэ хаган (Möngke khagan) [1208-1258], /Их Монголын эзэнт улусын Их хаган, байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг, нэрт тоочи/
  14. Бабур хаган (Babur khan) [1483-1530], /Их Могол Улусыг үндэслэгч хаган, цэрэгийн суут их өрлүг/
  15. Тунгалаг цоржи Агваанбалдан (Agvang-Baldan chorji) [1797-1864], /Суут их гүн ухаантан, суут эрдэмтэн, их зохиолч, яруу найрагч/
  16. Елюй Абаужи хаган (Yelü Abaoji khagan) [872-926], /Монголын Хитан улусыг үндэслэгч, Хитан улусын Их хаган, цэрэгийн суут их өрлөг, төрийн их бодлоготон/
  17. Хүлэгү ил-хаган (Hülegü il-khan) [1217-1265], /Монголын Ил хагант улусыг үндэслэгч, суут их өрлөг/
  18. Бату-Мөнгхэ Даян хаган (Batu-Möngkhe Dayan khagan) [1464-1517], /Монголын Их хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
  19. Баян хаган (Bayan khagan) [538-602], /Нирун-Аварын хагант улусыг үндэслэгч, төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлөг/
  20. Хабул хаган (Khabul khagan) [1084-1148], /Монгол ханлиг улусыг үндэслэгч хаган, төрийн их зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг/
  21. Хотохочин Эрдэни Багатур Хунгтайжи (Khotogochin Erdeni Bagatur khongtayiji) [1587-1663], /Ойрадын Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, чорос аймагийн ноён тайши, “Их цааз” хуулийг зохиогч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
  22. Боржигин Д.Нацагдоржи (Borjigin Natsagdorji) [1906-1937], /Монголын орчин үеийн утга зохиолын үндэсийг тавигч, Их зохиолчи, суут их яруу найрагч/
  23. Елюй Даши гүр-хаган (Yelü Dashi gur-khan) [1087-1143], /Хара Хитан улусыг үндэслэгч, гүр хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
  24. Халха-ийн Ханду-Доржи ноён (Khandu-Dorji noyan of the Khalkha) [1871-1915], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тоготнол, эрх чөлөөний хувьсгалт хөдөлгөөний Их удирдагч/
  25. Зэбэ ноён (Jebe noyan) [1180-1225], /Монголын суут их өрлүг багатур/
  26. Мандухай сэцэн хатун (Mandukhai sechen khatun) [1449-1510/1526], /Төрийн нэрт зүтгэлтэн, сэцэн билэгт багатур, цэрэгийн их өрлүг, хатан зоригт хатун/
  27. Акбар хаган (Akbar khan) [1542-1605], /Их Могол улусын хаган, суут өрлөг, байлдан дагуулагч, төрийн их зүтгэлтэн/
  28. Номун-гэрэл Чойжи-Одсэр бандида (Nomun-gerel Choyiji-Odser bandida) [1250-1321], /Монголын хэл бичигийн суут эрдэмтэн, яруу найрагч, гүн ухаантан/
  29. Мухулай ноён (Muqulai noyan) [1169-1223], /Өрлүг багатур, төрийн нэрт зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг, цэрэг-байлдааны онолч/
  30. Өндөр гэгээн Занабазар (Öndör gegeen Zanabazar) [1636-1723], /Монголын будда-ийн шашины тэргүүн, шашин-төрийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, суут уран барималч/
  31. Хатан багатур Магсуржаб ноён (Khatan bagatur Magsurjab noyan of the Khalkha) [1878-1927], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, суут их өрлүг/
  32. Баян өрлүг (Bayan örlüg of the Baarin) [1236-1295], /Монголын суут их өрлүг, нэрт яруу найрагч/
  33. Үлүг бэхи хан (Ulugh Bekhi khan) [1394-1449], /Одон ороны судлалын суут эрдэмтэн, их тооч, төрийн нэрт зүтгэлтэн/
  34. Галдан Бошогту хаган (Galdan boshogtu khagan) [1632/1644-1697], /Зүүнгар улусын хаган, суут их өрлүг, төр ба шажины нэрт зүтгэлтэн/
  35. Хөхэ-Тэмүр өрлүг (Köke-Temür örlüg) [1328-1373], /Монголын суут их өрлүг багатур, цэрэгийн их зүтгэлтэн/
  36. Агваанхайдав (Agvaankhaidüb) [1779-1838], /Будда-ийн шашины гүн ухаантан, суут эрдэмтэн, зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч, шашиныг шинэтгэгч/
  37. Түмэдийн Алтан хан (Altan khan of the Tumed Mongols) [1507-1582], /Төрийн их зүтгэлтэн, суут их өрлөг, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/
  38. Хатагин Дамдинсүрэн (Khatagin Damdinsürüng) [1908-1986], /Суут их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, бичигийн их эрдэмтэн, судлаач/
  39. Гүүши хан Төрү-байху (Güshi khan Törü-Baikhu) [1582-1654], /Монголын Хошуудын хант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
  40. Хотохойдын шадар ноён Чинггүнжаб (Chinggunjab shidar noyan of the Khotokhoids) [1710-1757], /Төрийн зүтгэлтэн, цэрэгийн нэрт өрлүг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, хатан зоригт эх оронч баатур/
  41. Тоба Шэгүй хаган (Tuoba Shegüi khagan) [371-409], /Тоба Вэй улусыг үндэслэгч, Тоба улусын хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн /
  42. Сайжин Солийн Данзан (Sayijin Soliyin Danjin) [1883-1924], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч/
  43. Догсомын Бодоо (Dogsomiin Bodoo) [1885-1922], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч, зохиолч, яруу найрагч/
  44. Ноён хутугту Данзанрабжай (Noyan khutugtu Danjin-Rabjai) [1803-1856], /Монголын их соён гэгээрүүлэгч, их яруу найрагч, гүн ухаантан, төр, шашин, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн/
  45. Хара Хула хан (Khara Khula khan) [1568-1634], /Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
  46. Зая Бандида Намхайжамцо (Zay-a Bandida Namkhai-Jamchu) [1599-1662], /Бичигийн их эрдэмтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, шашин ба төрийн нэрт зүтгэлтэн/
  47. Сүхэ багатур өрлүг (Sukhe Bagatur örlüg) [1892/1893-1923], /Монгол Арадын журамт цэрэгийн их өрлүг, нэрт хувьсгалч, улус төрийн зүтгэлтэн/
  48. Халха-ийн цөхүр Түмэнхэн Цогто хан (Chogtu chökhür noyan of the Khalkha) [1581-1637], /Халха-ийн их багатур, эх оронч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их яруу найрагч/
  49. Хөө өрлүг хан (Khö örlüg khan of the Torguds) [1570-1644], /Халимаг Монголын (Торгууд Ойрад) ханлиг улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
  50. Боржигин Инжаннаши (Borjigin Injannashi) [1837-1892], /Их сударч, нэрт түүхч, зохиолч, бичигийн суут эрдэмтэн, уран зураач, гүн ухаантан/
  51. Манглай багатур Дамдинсүрэн (Manglai bagatur Damdinsürüng of the Bargu) [1871-1921], /Суут их өрлөг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, төрийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч/
  52. Цахар гэбши Лувсанчүлтэм (Chakhar gebshi Lubsang-chültim) [1740-1810], /Анагаах ухааны суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, их бичигийн эрдэмтэн лама/
  53. Эсин тайши хаган (Esin taishi khagan) [1407-1455], /Монголын хаган, Ойрадын суут их өрлүг/
  54. Чойбалсан өрлүг (Choibalsang örlüg) [1895-1952], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их өрлүг, хувьсгалч, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Их Монголын төлөөхи хөдөлгөөний их зүтгэлтэн/
  55. Сүмбэ хамба Ишбалжир (Sumbe Khambo Ishbaljir) [1704-1788], /Суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, нэрт түүхч, зохиолч, анагаах ухааны их эрдэмтэн/
  56. Бэгзийн Явуухулан (Begziin Ibaukhulan) [1929-1982], /Дорно-ийн их яруу найрагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн/
  57. Хасан илэ-хаган (Ghazan ile-khagan) [1271-1304], /Илхаадын улусын Ил-хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, гүн ухаантан/
  58. Ойрадын Амурсанаа хаган (Amursanaa khagan) [1718-1757], /Ойрадын хаган, Их өрлүг, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч/
  59. Лувсанжамба-ийн Мөрдоржи (Great composer Mördorji Luvsanjamba) [1919-1996], /Монголын суут их хөгжимийн зохиолч/
  60. Эфтал хаган (Hephthal khagan) [400-455], /Цагаан Хүн нарын Эфталит улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
  61. Тохтамиш хаган (Tokhtamysh khan) [1350-1406], /Алтан орду улусын хаган, төр-цэрэг их зүтгэлтэн, суут өрлүг/
  62. Ногай хан (Nogai khan) [1225-1299], /Монголын суут өрлүг багатур, Алтан Орду улусын төр, цэрэгийн нэрт зүтгэлтэн/
  63. Тугтан Юмжаагийн Цэдэнбал (Tugtan Yumjaagiin Tsedenbal) [1916-1991], /Төрийн их зүтгэлтэн, эв хамт-нийгэм журамын сурталын үеийн удирдагч/
  64. Түмэн засагту хаган (Tümen jasagtu khagan) [1539-1592], /Монголын Их хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
  65. Шарайд Цэвээн (Sharaid Tseveng; Tseveng Jamsarano) [1880-1942], /Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, нармай монголын үзэл санааны их онолч/
  66. Абатай сайн хан (Abatai sain khan) [1534-1586], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/
  67. Цагаан тэмээтү Рэнчиний Чойном (Chagan temegetu Renchinii Choinom) [1936-1979], /Монголын суут их яруу найрагч, нэрт зохиолч, монголын түүх ба соёлыг магтан дуулагч/
  68. Өсө-бэхи хаган (Üzbeg khan) [1282-1341], /Алтан Орду улусын хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
  69. Хаши Хэрэй хан (Haci Giray khan) [1410-1466], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/
  70. Лама-ийн гэгээн Лувсанданзанжанцан (Lama gegeen Lubsang-Danjin-Jangchan) [1639-1703], /Суут эрдэмтэн, шашины нэрт зүтгэлтэн, одон оронч, их зурхайч, оточи/
  71. Хөбдүүд Санжаасүрэнгийн Зориг (Khöbdüüd Sanjaasurengiin Zorig) [1962-1998], /Монголын төрийн нэрт зүтгэлтэн, Арадчилсан хөдөлгөөний Их удирдагч/
  72. Гүюг хаган (Güyüg khagan) [1206-1248], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төрийн их зүтгэлтэн/
  73. Галдамаа багатур (Galdamaа bagatur) [1635-1667], /Ойрадын төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлүг/
  74. Муюунхуй Жологуй шанюй (Muyun-Khui Jologui chanyu) [269-333], /Муюн улусыг сэргээн байгуулагч, Их шанюй, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/
  75. Сайн ноён хан Намнансүрэн (Sayin noyan khan Namnansürüng) [1878-1919], /Төрийн их зүтгэлтэн, тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч/
  76. Татар хаган (Tatar khagan) [380-429], /Их Нирун улусын хаган, төрийн нэрт зүтгэлтэн, их өрлүг/
  77. Халха-ийн Зая бандида Лубсанпэринлэй (Zaya Bandida Lubsang-Perinlei) [1642-1715], /Будда-ийн шашины нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, оточи, зохиолч, түүхч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/
  78. Аюухи хан (Ayuki khan) [1642-1724], /Халимаг Монголын ханлиг Торгууд Ойрад улусын хан, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
  79. Галзууд Агваан-лувсан лхарамба (Galzut Agvang-Lubsang) [1853-1938], /Буриад Монголын шашины их зүтгэлтэн, улус төрийн нэрт зүтгэлтэн, бичигийн их эрдэмтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/
  80. Хүчүм хан (Küchüm khan) [1530-1605], /Монголын Шибэрийн хант улусын хан, их өрлүг/
  81. Хэбэх хаган (Kebek khan) [1278-1326], /Цагадайн улусын хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
  82. Сорхугтани бэхи хатун (Sorghaghtani beki khatun) [1198-1252], /Монголын тулгар төрийн нэрт зүтгэлтэн, ухаант хатун, соён гэгээрүүлэгч/
  83. “Лүнгриг” Дандар маарамба (Löngrig Dandar maaramba) [1831-1920], /Анагаах ухааны их оточи эрдэмтэн, маарамба, эм зүйч, гүн ухаантан, яруу найрагч, зохиолч/
  84. Хотохойдын Алтан хан Шолой Убаши Хунгтайжи (Altan khan Ubasi khong-tayiji of the Khotokhoid) [1567-1627], /Хотохойдын ханлигийг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
  85. Алаша лхарамба Агваандандар (Alasha Lkharamba Agvang-Dandar) [1759-1842], /Суут гүн ухаантан, нэрт зохиолч, яруу найрагч, хэл шинжилэлийн их эрдэмтэн/
  86. Мэнгли Хэрэй хан (Mengli Giray khan) [1440-1515], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/
  87. “Марзанг” Шираб (Marzang Shirab) [1869-1939], /Монголын их зураач, орчин үеийн уран зурагийн үндэслэгч/
  88. Ишданзанванжил (Ishe-danjinvangjil) [1854-1907], /Өбөр Монголын Их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, алдарт оточи эмч, соён гэгээрүүлэгч/
  89. Тогтаху-төрү ноён (Togtakhu-törü noyan) [1797-1887], /Төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, эдийн засагийн шинэтгэгч/
  90. Шихи-Хутуг ноён (Shikhi-Khutug noyan of the Tatar) [1194-1276], /Төрийн их заргачи, хууль цаазын зарчимыг үндэслэгч/
  91. Елюй Чуцай (Yeh-lü Chu-tsai) [1190-1243], /Төрийн нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, яруу найрагч/
  92. Баядын их туульчи Парчин (Choros Parchin of the Bayads) [1855-1926], /Ойрад-Монголын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/
  93. Халимагийн их туульчи Элээн Овла (Eleen Ovla of the Kalmyks) [1857-1920], /Халимаг-Торгуудын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/
  94. Мухаммэд Шэйбани хан (Muhammad Shaybani khan) [1451-1510], /Өзбэгийн хант улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн, яруу найрагч/
  95. Гахан Абага нар Хөхөлтийн Даваа (Gakhan-Abaga nar Khökhöltyin Davaa) [1922-2006], /Халимаг-Ойрадын их яруу найрагч/
  96. Чорос Гүркин Айдарда (Choros Gürkin Aidarda) [1870-1937], /Ойрадын их зураач, төрийн нэрт зүтгэлтэн, шашины сурталтан, яруу найрагч/
  97. Монгуш Буян-бадараху (Mongush Buyan-Badarakhu) [1892-1932], /Тува Урианхайн төрийн их зүтгэлтэн, нэрт яруу найрагч/
  98. Тугухун хаган (Tugukhun khan) [260-317], /Тугухун улусыг үндэслэн байгуулагч, хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/
  99. Өлзэйтү Дондог (Öljeyitü Dondog; Dondok Üljeyitüev) [1936-1972], /Буриад-Монголын их яруу найрагч/
  100. Далай Лама Ёндон-Жамцо (Dalai Lama IV Yondan-Jamtso) [1589-1616], /Будда-ийн шашины тэргүүн, Монгол-Түбэдийн шашины нэрт зүтгэлтэн/

“Монголын 100 суут хүн” ном; 1 дүгээр дэвтэр; 1-510 дахь хуудас (550 хуудас) 1-50 дахь хүн 2 дугаар дэвтэр; 511-950 дахь хуудас (440 хуудас) 51-100 дахь хүн Баатар өвөг дээдэсийн аугаа түүх, монггол үндэстэний үзэл санаа, нүүдэлчидийн гүн ухаан, суут хүмүүсийн тухай “Монгголын зуун суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) зохиолыг хүргэж байна. Холбоос: http://book.gogo.mn/category.html?n=13 Номын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг дараахи хаяг дээрээс танилцана уу. Facebook.com дахь хаяг; Dushi Bodonguud (эндээс номын мэдээлэл үзнэ үү) Банжиг.нэт дэхь блог хаяг: http://bodonguud-dushi.blog.banjig.net/ http://www.mongolchuudaa.com Баатар өвөг дээдэсийн аугаа түүх, монггол үндэстэний үзэл санаа, нүүдэлчидийн гүн ухаан, суут хүмүүсийн тухай “Монгголын зуун суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) зохиолыг хүргэж байна. Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Бату хаган, тэдний эрэлхэг өрлүгүүд, суут үр ач нар, Модун шаньюй, Аттила хаган, Доголон Тэмүр хаган, Бабур хаган, Акбар хаган нарын нэрийг дэлхий дахинаа олон үеийн турш эдүгээ хүртэл амьдарч буй хүн төрөлхитөн мэдэж их тал нутагаас төрж гарсан арад түмэнийг биширч, тайлагдашгүй далдын хүч мэт үзэж, тайлж мэдэхийг хүссээр өдийг хүрсэн билээ.

Арад түмэн гэдэгийг алдар нэр, түүх хоёроор үнэлдэг тул Дэлхийн соёл иргэншилийн хөгжил дээр хүчтэй тэсрэлт болон гарч ирсэн баатарлаг арад түмэний аугаа түүхийг монголын олон үрс санаж байдаг юм. Энэхүү бүтээл дээр, улс гүрэн гэсэн өнцөгөөс бус, нүүдэлчидийн түүхэн дээр тодорч гарсан хүмүүсийг сонгосон юм. Монголын түүхэн дээр Хүннү, Хүн, Сүмбэ, Нирун, Авар, Эргүнэ гүнгийн Монголчууд, Хитан, Хара Хитан, Хамаг Монгол, Их Монгол, Алтан Орду улус, Хөхэ Юан улус, Ил Хагант улус, Цагаадайн улус, Нэгдүсүн Монгол (Ар Юан), Ойрад, Халха Монгол, Хошууд, Түмэд, Халха, Цахар, Харачин, Хорчин, Жаруд, Ордос, Барга-Буриад, Хотохойд зэрэг аймагийн бие даасан ханлигууд, Зүүнгарын хант улус, Манжу Чинг гүрэний эзэрхийлэл дэхь Монгол улус, өөртөө засан тогтносон Монгол Улус, Бүгд Найрамдах Монгол Арад Улус, Монгол Улусын үеийн түүхэн дэхь тодорч их хүмүүсээс суут 100 монгол хүмүүний намтар цадигийг нэгтгэж дэлгэрэнгүй бичсэн юм.

Энэхүү 100 монгол хүн бол Монголын түүх, дэлхийн түүх болон шинжилэх ухаанд гарсан аугаа өөрчилөлтийг авчирч чадсан хүмүүс бүлгээ. Монголын суут 100 хүнийг сонгохдоо бүх монгол угсаатаныг бүхэлд нь хамаруулж бүс нутаг ба газар нутагийн байршилыг ч давхар бодолцож оруулсан болно. Тус номын дотор монгол овогтоны дотороос төрж гарсан 100 суут хүний намтар, үйл хэрэг, үзэл санааг дэлгэрэнгүй үгүүлсэн болно.

Тэдгээр 100 хүний талаар дорхи байдалаар бичсэн болно. Үүнд; 1. Уг гарбали (тухайн хүний аль аймагийн аль овогийн гаралтай, түүний угийн бичигийн талаар тодорхой бичсэн) 2. Тухайн хүний бага нас ба идэр нас 3. Тухайн хүний үйл хэрэг, үзэл санаа (улус төрийн үйл хэрэг, цэрэгийн үйл хэрэг, гүн ухааны үзэл санаа, төрийн үзэл санаа) 4. Тухайн хүн нас эцэслэсэн нь 5. Тухайн хүний үр хөбэгүд, гэр бүл Хүн тус бүр дээр эдгээр дэс дараалалаар намтар түүхийг бичиж, түүний суу алдарын тухай тодорхой үгүүлсэн болно. Тус ном нь 10-ийн фонтоор 950 хуудас болж байгаа бөгөөд 11-ийн фонтоор 1000 хуудас болж байна. Нэг хүний түүх намтар нь 4-16 хуудастай, дундажаар 8 хуудас болж байгаа юм. Тус ном орчин үеийн монгол хэлээр бичигдсэн болно. (Монгол бичиг/сонгодог хэлээр галиглаж бичээгүй)

Монголын суут хүмүүс нь – Төрийн зүтгэлтэнүүд /хаган, хан, шанюй, төрийн тэргүүн, ерөнхий сайд/ – Цэрэгийн зүтгэлтэнүүд /өрлүг, багатур/ – Шашины зүтгэлтэнүүд /гэгээн, хутугту, хубилгаад, бандида/ – Эрдэмтэд /гүн ухаантан, угсаатан зүйч, түүхч гм./ – Зохиолчид /зохиолч, бичигийн эрдэмтэн, яруу найрагч гм/ – Зураачид – Хөгжимийн зохиолчид /хөгжимийн зохиолч, туульч/ гэсэн ерөнхий байдалаар ангилж бичсэн юм. Монголын суут хүмүүсийн талаар бичсэн ийм бүтээл одоогоор байхгүй бөгөөд нэрт хүмүүсийн намтарын ойллого, нэрт өрлүг жанжинууд, төрийн түшээд зэрэгээр бичсэн түүхэн намтарын олон зохиол байдаг.

“Монголын 100 суут хүн” –д сонгогдож орсон хүмүүс бол; – Монгол овогтоны дотороос улс гүрэн үндэслэгч, ханлиг улус үндэслэгч хаган, хан, шанюй нар, – Цэрэгийн томоохон аян дайныг удирдаж дэлхий дахин ба бүс нутагийн хэмжээнд алдар нэрээ мөнхөлсөн, арад түмэний дотор түүний талаар олон янзын домог яригдсаар өдий хүрсэн багатур, өрлүгүүд, – Монгол улусыг удирдаж эдийн засаг, соёл уламжилал, ахуй байдалын талаар ахиц дэвшил гаргасан төрийн зүтгэлтэнүүд – Будда-ийн гүн ухаан, ялангуяа Нагаржунайн төв үзэлээр дэлхий дахинд алдаршсан монгол гүн ухаантанууд, – Гүн ухаан, угсаатан зүй, түүх зэрэг шинжилэх ухааны төрөлөөр их амжилт гаргасан эрдэмтэд, – Үргэлжилсэн үгийн зохиол, яруу найрагийн төрөлөөр онцгой авьяас билигээр зохиол бүтээлээ туурбиж арад түмэний дотор алдар нь мөнхөрч үлдсэн зохиолчид, яруу найрагчид. – Монгол зурагийн ухааныг хөгжүүлж, алдар нэрээ мөнхөлсөн нэрт зураачид, уран барималчид. – Орчин үеийн хөгжимийн зохиолыг үндэслэгч хөгжимийн их зохиолчид, монгол арадын туульсийн зохиолыг хөгжүүлж эртний туульсыг өблүүлэхэд их амжилт гаргасан туульчид Өндөр шалгуураар эдгээр 100 хүнийг сонгож энэхүү бүтээлийг туурбисан болно.

Монголын тусгаар тогтнол, хэл соёл, түүхийн төлөө энэ нас амьдралаа зориулсан үе үеийн шилдэгийн шилдэг хаан, өрлүг баатар, эрдэмтэн мэргэдийн тухай ном болно. Монгол хүний дайчин зориг, оюун ухаан өндөр бөгөөд монгол хүн бүр өвөрмөц намтар түүхээ зуран үлдээж тухайн цаг үедээ амьдарч Монгол нутагаа хамгаалж, эх түүхээ бүтээлцэсээр ирсэн юм. Энэхүү номон дээр монголчуудын түүхийг бүтээгчид, нүүдэлчин арад түмэний оюун санааг бүтээгчидийн тухай үгүүлэх болно. Монголчуудын алдар суут өвөг дээдэсийн минь нутагаа хамгаалж, дэлхийн соёл, улус төр, цэрэг, шинжилэх ухааны түүхэн дээр тодорч гарсан эртний өвөг дээдэсийг минь суу алдар мөнх орших болтугай.

Эх сурвалж: tsahimurtuu.mn

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s