Ламын гэгээн Лувсанданзанжанцан


 

Ламын гэгээн Лувсанданзанжанцан Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ. Чингисийн гуч дахь үеийн хөндлөн Цүхүр ноёны хөвүүн Лувсанданзанжанцан 1643 онд Түвдийн БанчинЭрдэнийн бошгоор Дашлхүмбэ хийдийн хамба асан Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорчээ. Долоон настай хүү 1645 онд Гачин цорж Лувсанярин¬пилээс тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх сахилын нэр хүртсэн аж. “Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан нь дорно дахины их, бага таван ухааны номд тэгш боловсорсон эрдэмтэн бандида нарын зэрэгт хүрсэн байдаг.

Их гэгээнтэн ном хаялцах мэдлэг сорих мэтгэлцээнийг халх Монголд анх санаачилжээ. Тэрбээр Төвдийн Санаг хар хэмээх тарнийн хийдийн лам Эрх цоржтой Өндөр гэгээний дэргэд ном хаялцан буулган авч байсан гэдэг. Түүнчилэн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Цаг улирлын бичил хэмнэлийг урьдчилан мэдэж, ажил үйлээ төлөвлөх, төр шашны болон алив ёслол, зан үйл, засал тэргүүтнийг үйлдэхэд хэрэглээ болгож чадсанаараа гавьяатай бөгөөд бөөгийн онгоны тахилгыг бурханы шашны арван дошгидыг тахих зан үйлээр сольж, тахилгын уншлагыг бүтээжээ. Ийнхүү Дорно дахины эрдэм ухаан, оюун сэтгэлгээний ололтыг санаачлан нэвтрүүлсэн нь Ламын гэгээний л хүч. Мөн түүний бичсэн шүлгүүдэд өнөө үеийг зөгнөсөн байдаг хэмээн судлаач, эрдэмтэд дүгнэсэн нь бий.

Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв.

Монгол нутагтаа эргэн ирээд Ламын гэгээний хурээг үндэслэн байгуулжээ. Өндөр гэгээн Занабазарын зарлигаар Их хүрээний Хамба номун хан болж байв. Ламын гэгээн нь анагаах ухаан, одон зурхай, үйлийн үр, шашны зан үйлийн зэрэг чиглэлээр дөрвөн боть ном зохиол туурвижээ. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь одон зурхайн онолын хэд хэдэн зохиол туурвисан юм. Тэрбээр: “Огторгуйд орчигч одон гараг Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй Огоорч авахыг мэдүүлэхийн тулд Оддын зурхайг бичвэй би” хэмээн айлдсан юм. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн дүрүүд бүгд Монголд хувилан төрсөн байна.

  • II дүр Лувсанбанчинбалбар (1705-1787)
  • III дүр Цэвээнжавчог (1789-1845)
  • IV дүр Балдандамбачүлтэм (1846-1860)
  • V дүр Принлайтогмид(1862-1907)
  • VI дүр Жамъяндорж (1910-1912)
  • VII дүр Цэрэндорж (1913-1937).

Бурханы шашны гурван зулыг нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорчээ.

2000 оноос эхлэн Ламын гэгээний дүрийг тодруулах эрэл эхлээд ээлж дараагаар явж байсан шалгуурт олон хүүхэд оролцсон бөгөөд эдгээр хүүхдүүдээс 600 хүүхдийн нэрийг Дээрхийн гэгээн Далай багшид явуулснаас гурван хүүхдийг нь тодруулан судалж Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын ганц хүү Эрдэнэбат тодорсон байна. Тэрээр тус аймгийн Баянбулаг сумын Сангийн далай хэмээх газар мэндэлсэн бөгөөд Гэгээнтэнээр тодрох жилдээ Б.Эрдэнэбат хүү 14 настай, “Номгон” ахлах сургуулийн сурагч байжээ.

Мэдээллийн эх сурвалж: http://mongol.undesten.mn/

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s