Зэв баатар


Зургаадай буюу Зэв баатар нь Чингис хааны хамгийн алдартай, домогт баатрын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүний нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүмүүн байв. Түүний мэндэлсэн он нь тодорхойгүй бөгөөд 1225 онд нас барсан хэмээн үздэг.  Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтний тулаанаас зугтсан Аучу баатарын Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зургаадай түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдааны дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг асуухад Тайчууд дундаас нэгэн эр түүнийг харваснаа нуулгүй хэлж амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ илэрхийлэхэд Чингис хаан сайшаан хүлээн авч, түүнд “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ.

Зэв нь Чингисийн аравтын ноёноор эхлэсэн хэдий ч тавхан жилийн дараа буюу 1206 онд Их Монгол улс байгуулагдахад мянганы ноён болтлоо дэвшиж, улмаар Хүчүлүгийг дарах аян дайны үед түмтийн ноён болон дэвшжээ. Зэв Хар Кидаын Хүчүлүгийг дарж гайхалтай ялалт байгуулав. Зэвд атаархсан хүмүүс Чингис хаанаас урвахар санаархаж байгаа хэмээн мэдээлснийг сонсоод даруй буцан ирж, Чингис хаанд үнэнч байгаагын билгэдэл болгон 100 цагаан адуу өргөн барьсан гэдэг. Харин Чингис хаан Зэвийн үнэнч шударга, эрдэм чадалд огтхон ч эргэлзэж байгаагүй гэдэг.

1211 онд Чингис хаан Хятадын Алтан улсыг дайлаар мордоход Зэв жанжин зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж 1211 оны 7 сард У-ша-пу цайзыг эзлэн авчээ. Улмаар Цавчаал (Цюй-юн-гүан) боомтод хүрээд цэргээ худал ухруулан өөрийн дайсныг өдөн гаргах арга хэрэглэн дайснаа бут цохижээ. Чингис хаан Зэвийг Алтан улсын зүүн нийслэл Дүн чанг эзлүүлэхээр явуулахад хотын бэхлэлт сайн байсанд зургаан өдрийн газар цэргээ ухруулаад хөтөлгөө морьтой дайчдаа шөнөөр давхиулан эргэж очиж гэнэдүүлэн цохилт өгч эзлэн авчээ. Иймэрхүү цэрэг, байлдааны нарийн арга, тактик хэрэглэж цөөн цэргийн хүчээр хэд дахин давуу тооны дайснаа бут цохиж чаддаг байсан нь Зэв жанжны гол онцлог байжээ.

1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход Зэв жанжин Сүбээдэй баатарын хамтаар Хорезмын шахыг хөөн бут цохин үүргийг хүлээж 1221-1223 онуудад Зэв, Сүбээдэй баатар хоёр Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ. Энэ үеэр тэрээр Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн Оросууд, Кипчакуудын хамтарсан цэрэгтэй хийжээ. Зэв жанжны цэрэг дайны эрдэм, Сүбэдэйн хашир нарийн ухаан гойд зохицож 20000 цэрэг бүхий Зэв, Сүбэдэйн арми 80000 цэрэг бүхий Оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50000 гаруй цэргийг устгасан байна.

Зэв жанжин Кипчакийн нутгаас Монгол руу буцаж явах замдаа Канглы аймгийн нутагт нас барсан тухай мэдээ байдаг. Энэ мэдээг илүү бодитой гэж түүхчид үздэг. Үүнээс хожим Өгэдэй хаан Алтан улсыг дайлах дайнд Зэв хошууч жанжнаар оролцсон хэмээн “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Гэвч түүхчид энэ мэдээг ташаа хэмээн үздэг байна.

Төв Ази, Хятад, болон Европт хийсэн аян дайнд түүнд баларшгүй суу алдрыг авчирсан юм. Хар тэнгис орчимдхуй салхи мэт бүхнийг арчин хаясан түүний аян дайн, Киевийн Оросыг буулгаж авсан зэрэг нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ. Зэв, Сүбэдэй баатарын хамт Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Болгарт хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Цэргийн Академи, түүний дотор АНУ, НАТО – гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь бахархууштай.

Мэдээллийн эх сурвалж: http://mongol.undesten.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s