Есүхэй баатар


Есүхэй баатар (1118-1171), Хиад Боржигин овогтой, Бодончарын ач Бардам баатрын хөвгүүн, Чингис хааны эцэг болно. Есүхэй баатар нь Хотула хаанас хойш хэрэг дээрээ Хамаг Монголыг эзэмшин захирч явсан нэр нөлөө бүхий улс төрийн томоохон зүтгэлтэн байжээ. Есүхэй багаасаа эрэлхэг, дайчин хүн байсан, баатар хэмээх цол хүртэж явсан тухай сурвалжид тэмдэглэжээ. “Эрдэнийн товч” зэрэг сурвалжид өгүүлснээр Есүхэй 13 насандаа өвч хуягт хүнийг шувт харван, унасан морийг нь булаан авч байлдан явж байсан тул “Баатар” хэмээн алдаршсан  байжээ. Есүхэй баатрын Өэлүн хатнаас Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ нэрт дөрвөн хөвгүүн, Тэмүлэн нэрт нэгэн охин төржээ. 1171 оны үеэр Есүхэй баатар Өэлүн эхийн төрхөм Олхунуд аймгаас Тэмүжинд бэр гуйх замдаа Хонгирад овгийн Дэй-Сэцэнтэй уулзаж, түүний урилгаар тэдний гэрт морилж, Бөртэ охиныг нь “нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй” хэмээн тоож, хөвгүүн Тэмүжиндээ бэр болгон гуйж тогтоод, нутгийн зүг буцсан билээ. Буцах замдаа татар иргэний хурим дээр тохиолдож, болсон идээнээс үл зайлах ёсыг бодон тэдний барьсан ундаанд хордож, гэртээ харимагц нас нөгчжээ. Есүхэй баатрын алдар гавьяаг өнөд мөнхжүүлэхийн төлөө Их Юань улсын Хубилай сэцэн хаан 1266 онд дээдсийн сүм байгуулж, Есүхэй баатарт “Богд язгуурт хаан” хэмээх цолоор нөхөн өргөмжилжээ.

Мэдээллийн эх сурвалж: http://mongol.undesten.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s