Есүй хатан


Татар аймгийн Их Чирэнгийн охин, Чингис хааны 3-р ордны хатан. 1202 онд Чингис хаан Татарын олон аймгийг байлдан эзлэхэд дүү Есүгэний хамт олзлогдож хатан болсон. Есүй хатны ордон Туул голын хар шугуйн орчим байжээ. Есүй хатан гоо үзэсгэлэнтэй, ухаалаг сэуэн хатан байсан. Тиймээс Чингис хаанд эрхэмлэгдэж, дотны зөвлөгч нь байж, умартсаныг нь сануулж, ухааныг нь хурцалдаг нэгэн байв. Есүй хатны зөвлөж сануулсанаар Чингис хаан Их Монгол Улсын хаан ширээг залгамжлагчаар гуравдугаар хүү Өгэдэйг гэрээслэн үлдээсэн. Энэ бол Их Монгол улс хаан ширээний төлөөх тэмуцлээс болж задран мөхөхөөс урьдчилан сэргийлсэн явдал байв. 1227 онд Чингис хаан Тангуд улсыг дайлах аян дайнд Есүй хатан хааны дэргэд байж, түүнийг нас барах үед асран халамжилж байсан. Чингис хаан нас барахынхаа өмнө Тангуд иргэдээс олон өрхийг Есүй хатандаа өв болгон өгсөн. Есүй хатнаас Ючибай хэмээх нэгэн охин төрсөн.

Мэдээллийн эх сурвалж: http://mongol.undesten.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s