Гүюүг буюу Гүег хаан


Гүюүг (Гүег) хаан Өгэдэй хааны хүү Гүюүг нь боржигон овогтон. Өгэдэй хааны Дөргэнэ хатнаас улаан бар жил буюу 1206 онд төржээ. 1241 онд Өгэдэй хаан тэнгэрт халих үеэс Гүюүг Хангари улсад байлдаж байжээ. 1242 онд энэхү аз бус чимээг сонсоод 1243 оны хавар Бат зэрэг баруун гарын ноёдтой Ижил мөрний хөвөөнд салах ёс гүйцэтгээд эцэг хааныхаа бэлэвсрэлд оролцхоор нугийн зүг буцав. Тэгээд өөрийн өмчилсөн нутаг Эмил (Шанжаанд)- дээ хүрч ирээд цэрэг морио амруулжээ. 1246 оны хавар Монгол хаант улсын гуравдугаар үеийн Их хааныг өргөмжлөх Их хуралдайг эхлэв. Их хурлыг шар ордонд хийхээр болж, эсгий туургат монгол гэр хоёр мянга гаруйг босгож, Монгол ноёд эрхтэн сууж хэрэглэхэд бэлэн болов. Их хуралдай эхлэх үед Чингис хааны алтан ургийн хийгээд сайд түшмэд, ноёд баатрууд нэг их майханд цуглав. Тэр их майхан 2000 хүн багтаах бөгөөд хуралд оролцогсод хэрэг учраа зөвлөн, үд болох бүрд архи дарс ба айраг цэгээ ууцгааж, өмссөн хувцас юугаан өдөр бүр нэг сольж байжээ. Гүюүг хаанд өргөмжлөгдөхөөс өмнө маш их ёслол хүндэтгэлийг эдлэн байсан юм. Гүюүг хөхөгчин могой жил буюу 1246 оны наймдугаар сарын өлзийт сайн өдөр Монгол хаант улсын гуравдэгаар үеийн их хаанаар Өрмөгтөд өргөмжлөгдөв. Тэрбээр хаан эцгийн зассан төрийг хэвээр хадгалахыг зорин Алтан ургийнхны «эвдрэл» хямралыг намжаах талаар ихэд анхаарч, хууль дүрмийг чангатган, эзэнт гүрэн даяар хүн амын толлого явуулж, алба татварыг журамлах зэргээр түүхэнд нилээд үүргийг гүйцэтгэсэн ажгуу. Өгэдэй хаан нас нөгчисний дараа 1241 онд Дөргэнэ хатан монгол хаант улсын хамаг эрхийг атгаж, зальт эхнэр Бадамын мэхэнд ороод төрийг самууруулсан тул олон газрын ноёд, түшмэд тус тусдаа захиа зарлиг буулгаж, пайз, тэмдэг тараан алба, гувчуурыг нэмэгдүүлж, ард иргэдийн амьжиргааг хүндрүүлсэн байв. Гүюүг хаан “Та нарын энэ ажиллагаа бол өвөг Чингис хааны их засгийг зөрчсөн явдал болно” хэмээн буруушаан донгодоод олон ноёдын дур тааваараа буулгасан зарлигийн бичиг, пайз ба тэмдгийг цөм хурааж авав.

Эцгийн үед төрд үнэнч зүтгэж гавъяа байгуулсан түшмэдүүд болох Чингай чинсанг өөрийн дэргэд төрийн хэрэгт зүтгүүлэн, Мухамед Ялавачаар Хятад орныг, Масудбекээр Туркестан, Маверенахарыг, Харосон, Иран, Азербайджан, Гүржийг Аргунаар тус тус захируулан, өрнө дорны олон улсыг төвшитгөхөд ихээхэн санаа тавьсан болно. Ийнхүү Гүюг хааны үед Монголын эзэнт гүрэн Ази, Европын олон улсуудтай өргөн харилцаатай болсон. Тэр цагт Их монгол упсад Зүчийн буюу Алтан Ордны улс захирагдахгүй биеэ тахыг санаархаж байсан тул Бат ханыг гэнэдүүлж цохих эчнээ санаа өвөрлөн өрнө зүгт аян хийхээр явж байхдаа 1248 оны 4-р сарын 24-ний өдөр Самарканд хотын хавьд гэнэт хальж, уг зорилгоо биелүүлж чадаагүй болно.

Мэдээллийн эх сурвалж: http://mongol.undesten.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s