“Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна


Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэгийг олгох шийдвэрийг өнгөрөгч сарын 31-ний өдөр гаргасан. Харин уг 536 ширхэг хувьцаа иргэдийн нэр дээр байршиж эхэлсэн байна.

Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажил хийгдэж дуусчээ. Тиймээс иргэн бүрийн хувьцаа нэр дээр байршиж эхэлсэн бөгөөд http://registration.schcd.mn/ цахим хуудсанд хандаж, өөрийн регистрийн дугаараа оруулан хувьцаа эзэмшиж буй эсэхээ шалгах боломжтой боллоо. “Регистр” буланд хандахад “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна” гэж гарах бөгөөд харин иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй эсвэл УБЕГ-т шалгаж байгаа тохиолдолд хайлтаар үр дүн гарч ирэхгүй алдаа заах юм. Энэ тохиолдолд иргэд бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утаснаас лавлах хэрэгтэй аж.

Түүнчлэн хувьцаа эзэмшигч болсон хэдий ч “Та Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгээгүй байна” гэвэл иргэд аль нэг Брокер Дилерийн компаниар үйлчлүүлэн, дансаа нээлгэн идэвхжүүлэх ёстой юм. Данс нээлгэх, идэвхжүүлэх, цаашид хэрхэн хувьцааныхаа ашгийг хүртэх талаар бүх мэдээллийг үйлчлүүлж буй Брокер Диллерийн компани нь өгөх аж. Уг цахим хуудсанд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 44 Брокер Диллерийн компанийн хаяг, байршлийн мэдээллийг тавьсан учир иргэд өөрт ойр компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй байна.

Дээр дурдсан цахим хаягийн тусламжтайгаар өмч хувьчлалын үед цэнхэр, ягаан тасалбар авсан иргэд өөрсдийн нэр дээрх хувьцаагаа идэвхтэй болон дансандаа мөнгөтэй эсэхийг шалгаж болох юм байна. Цэнхэр, ягаан тасалбараа ямар нэг байдлаар арилжиж, шилжүүлээгүй иргэдийн дансанд хувьцааны ашгаас хамаарсан тодорхой хэмжээний мөнгө одоог хүртэл байршиж байгаа нь саяхнаас тодорхой болсон. Тиймээс иргэд зайлшгүй шалгаж үзэх, хэрэв мөнгөтэй бол дансаа идэвхжүүлэх шаардлагатай юм.

https://net.schcd.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s