Эрийн гурван наадам – Монгол бөх


Түүх

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Мэх

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

  • Ачих
  • Бусгах
  • Гуд татах
  • Гуядах
  • Дугтрах
  • Дунгуйлдах
  • Дүүгүүрдэх
  • Дэгээдэх
  • Ёврох
  • Зайлах
  • Мордох
  • Мурих
  • Мушгих
  • Орох
  • Өлмийдөх
  • Өмсөх
  • Өсгийдөх
  • Өхийлдөх
  • Салтаадах
  • Сувих
  • Суйлах
  • Сүлжих
  • Тавхайдах
  • Тахимдах
  • Тойгдох
  • Томох
  • Тонгорох
  • Тохох
  • Тумбарайдах
  • Үүзэл суухай
  • Үүрэх
  • Хавирах
  • Хавсрах
  • Хайчлах
  • Харцагадах
  • Хадуудах
  • Хасуйдах
  • Хонгодох
  • Хөмрөх
  • Хөнтрөх
  • Хутгах
  • Чөмөгдөх
  • Эгэм дэх
  • Этэх
  • Хөл авах

зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

Цол

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ядаж 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.

Цолны чимэг

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Зодог шуудаг

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Нэртэй бөхчүүд

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн ЦэрэнтогтохГэлэгжамцын Өсөхбаяр нар 4 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

One response to “Эрийн гурван наадам – Монгол бөх

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s