ТИЙН ЯЛГАЛ


Нэрийн тийн ялгал

Монгол хэлний нэр үг 7 тийн ялгалаар хувилна. Тийн ялгалын нөxцөлийг ихэвчлэн нэр үгээс нь салангид бичнэ.
Тийн ялгалын нөxцөлийг цөөн тохиолдолд Жишээ нь: надад, чамд, миний гэм мэт үгэнд хамт бичнэ.

Харьяалахын нөxцөл

Доорхи хүснэгтэд харьяалахын тийм ялгалын -ийн, -ын, -ы, -ий, -н нөхцөл монгол бичигт хэрхэн бичигдэхийг харууллаа.

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-ийн -ийн -ын, -н эгшгээр төгссөн үгэнд дагана
-ун -үн -ийн -ын сүүл  (н)-ээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагана.
-у -ү -ий -ы сүүл  (н)-ээр төгссөн үгэнд дагана.

Дасгалын хариу

Өгөх оршихын нөxцөл

Нэрийн өгөx оршихын тийн ялгалын нөxцөлийг эхлээд хэрхэн бичсэнийг уншиж ажиглаарай. Дараа нь дүрэмтэй тохируулж хараарай.

Дасгалын хариу

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-дур -ду -дүр -дү -д -т Эгшиг болон зөөлөн (л, м, н, нг) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана.
-тур -ту -түр -тү -д -т Хатуу (б, г, р, с, д) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана.

Заахын нөxцөл

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-i -ийг, -ыг, -г (й)-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.
-iig -ий -ийг, -ыг, -г эгшиг ба (й) гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.

Гарахын нөxцөл

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-ece -ача, -эчэ -аас, -ээс, – оос, -өөс үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр ямар ч үгэнд дагуулна, уншихдаа эр эм үгийг харгалзана.

Дараах жишээнээс заах болон гарахын тийн ялгалын нөxцөлийг ямар төгсгөлтэй үгэнд дагуулсныг ажиглаарай! Жишээ нь:

Үйлдэхийн нөхцөл

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-аар -бар, -бэр -аар, -ээр, -оор, -өөр Эгшиг ба “й” гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.
-аар -ийар, ийэр -аар, -ээр, -оор, -өөр й-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.

-аар бүхнийг үйлдэхийн нөхцөл гэж болохгүй. Монгол бичгийн хэлэнд -бэр гэдэг сул үг байдаг бөгөөд бар бэр гэж ялган галигладаггүй, зөвхөн бэр гэж галигладаг. Уншихдаа ч зөвхөн бээр гэж уншдаг. Утга нь одоогийн монгол хэлний нь, бол, -ч зэрэг сул үгтэй ойролцоо.

Жишээ нь: -аар галиг: хаган-бэр жарлиг болорун, унших нь: хаан бээр зарлиг болруун

-аарГазар үндсээр баян
Далай усаар баян
Тэнгэр одоор баян
Үзгээр бич
Харандаагаар зур

Хамтрахын нөхцөл

нөxцөл галиг одоогийн үсгийн дүрмээр яаж орох
-тай -тай, -тэй -тай, -тэй, -той Ямар ч үгэнд дагуулна.
-луг-а  -лүгэ -луг-а, -лүгэ лугаа, лүгээ Үгийн төгсгөлийг харгалзахгүйгээр, зөвхөн үгийн эр эмийг харгалзан эр үгэнд лугаа-г , эм үгэнд лүгээ-г бичнэ.

-аар

Чамтай адил
Үүнтэй ижил
Хүнтэй цуг
Ардтай хамт

http://munkho.de/mongol-bichig/tiin_yalgal.html -с

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s