ДЭВСГЭР ҮСЭГ


Үгийн дунд, адагт үе төгсгөн ардаа эгшиггүй орж болдог гийгүүлэгчийг дэвсгэр үсэггэнэ. Монгол бичигт 10 дэвсгэр үсэг бий. Эдгээрийг дотор нь хатуу, зөөлөн дэвсгэр гэж ангилдаг .

 

зөөлөн хатуу
Дэвсгэр үсэг н м л й нг б р г д с
дунд
адагт

Ардаа байнга эгшигтэй бичигддэг гийгүүлэгчийг үл дэвсгэрлэх үсэг гэнэ.

Эдгээр нь ха, хэжата, ча, ша болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.

Тайлбар:
“н” үсэг 2 дүрсээр дэвсгэрлэнэ. Үгийн дунд цэггүй шүд, үгийн эцэст цэггүй сүүл, түүнийг хэлний угийн “н” үсгээр уншина.
Нөгөө дүрс нь үгийн дунд шүд, богино шилбэ, нумаас(дээрхи нг үсгийн үгийн дунд бичигдэх хэлбэрийг хар), мөн үгийн эцэст шүд, богино шилбэ, орхицоос бүтсэн(дээрхи нг үсгийн үгийн адагт бичигдэх хэлбэрийг хар) үсэг бөгөөд, түүнийг хэлний угаар “нг” гэж уншина. Үүнийг “их инхлэг” гэх ба үгийн дунд ихэвчлэн “н, х, г” үсгийн өмнө бичнэ. Үгийн эцэст ихэвчлэн урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад “г” жийрэглэдэг тохиолдолд залгана. Жишээ нь: анг- аас гэхэд г жийрэглэдэг.

Дасгал 15. НГ дэвсгэр үсэгтэй холбоо үгийг уншаад, хуулан бич, яаж дэвсгэрлэснийг ажигла.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s