Хөвсгөл нутгийн түүх домог – 1


ЦАГААН ЧУЛУУТЫН ОВОО

Гол овооноос дөрвөн тал тийш багавтар дөрөв дөрвөн чулуун овоо байна. Эл овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад туг, бүрээг албат нар нь авч хурал номынхоо газарт нандигнан хадгалж түүнийгонгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн:

Энэ зэс бүрээг хүн үлээгээгүй байхад нэгэн цагт аяндаа өөрөө дугарна. Тэр дуунаар түмэн олон Чингүнжавын тугийг барьж хөдлөөд манж хятадуудыг хөөн зайлуулна. Миний бүрээний дууг сонссон монгол хүн бүрийн хүч тэнхээ нь оргилж, цог хийморь нь бадарч манж хятадуудын сүр сүлд нь гүдлэн унах болно гэж шадар ван сэрүүн тунгалаг байхдаа айлдсан юм гэж нутаг нугын олноо тэмцэлд уриалан дууджээ.

Хотгойд нутгийнхан шадар вангийн хурууг, түүний алтан цогцсыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёс төгөлдөр оршуулахыг зорьжээ. Нутгийн олон энэ зорилтоо гүйцэтгэхээр манж нараас далдуур бэлтгэж оршуулах газраа ч товложээ. Наран ээвэр, үржил шим сайтай, алсын бараа ихтэй хотгойд нутгийн төв Арбулаг сумын төвөөс баруун урагш 10 хүрэхгүй километрын зайд Сөртийн хөндийн баруун бие, Цагаанчулуутын тохойн нэгэн бяцхан толгой дээр хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж, метр гаруй өндөр болгоод, түүний дээр дахин багавтар 80-аад см өндөр дөрвөлжин тавцанг мөн хавтгай чулуугаар өрж дээр нь модоор дөрвөн талтай товгор модон овоо босгосон байна. Овооны индэрийн чулууг Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн улаан толгой, Арбулаг сумын Гэзэгт уулын Тэвхэн сайр гэдэг газраас сэм товлосон өдрөө манжийн туршуулд эс мэдэгдэн харуул гаргажээ.

Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларчээ. Цугларсан олон залбирал үйлдэж, гүн эмгэнэл илэрхийлж шадар вангийн эрхий хурууг мөнгөн хайрцагт шилжүүлэн хийж оршуулжээ. Тэнд том хавтгай чулуугаар монгол гэрийн хэлбэртэй, бат бэх овоо босгожээ. Тэрхүү овоог түүнээс хойш Цагаан чулуутын овоо хэмээн нэрлэсээр иржээ. Тэнд шадар вангийн нутаглах дуртай байсан Их- Уулаас том үндэс суурьтай таван мод авчирч суулгажээ. Түүнийг мөчир салаа ихтэй саглагар сайхан мод болохыг билэгдэн шимтэй шороогоор булж, Дэлгэрмөрний усаар усалсан гэдэг.

ХӨВСГӨЛ НУУР ҮҮССЭН ТУХАЙ ДОМОГ

Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.

Диваажингийн хөндийд хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэмдлэг үүссэн ажээ.

Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч хүн ард тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нураан газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ч өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ. Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрт хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөж гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүү”, “Модон хүй” хэмээн нэрлэх болсон ажээ.

МОДОН ХҮЙ

Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад Хөвсгөл далай ч гэж байсангүй. Мөнх цаст уулс алсын алсаас сүмбэрэлсэн, зэрэглээ наадсан тэнүүн тал энэ нутагт таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй.

Таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж аюул учирдагийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах Уран дөшийн оройг таслан чулуудаж худгийн амыг тагласан гэнэ. Их уулсын завсарт нуур цэлийж Урандөшийн орой нуурын дунд арал боон тогтжээ. Уулын орой хавтгай тавцан дөш шиг болсноос Урандөш гэж нэрлэх болжээ. Ой хөвчтэй үзэсгэлэнт энэ арлыг Модон хүй гэх болжээ. Гэвч нуурын ус таглаагаараа шүүрэн ус ихэссээр байжээ. Эмгэн нуурыг сэтлэн урсгаснаас ой хөвч, ус ургамал тэгш үзэсгэлэнт нутаг болжээ. Эмгэний сэтгэл урсгасан голыг Эг хэмээн нэрлэх болжээ.

ДАЛАЙ ГЭСНИЙ УЧИР

 

Эрт урьд цагт манжийн хаан эгэл олноос алт, мөнгө адуу мал аваад ч ханахгүй уул усан, газар нутгаас ч түрээс авахаар шийдэж Хөвсгөл чинь далай биш нуур учраас түрээс авна гэжээ. Хаантан минь болгоож хайрла. Монгол хүн хэзээнээс далай хэмээн нэрлэсээр ирсэн юм гэхэд манжийн хаан ихэд уурлаж:
Юуны чинь далай, үнэхээр далай юм бол зуун гол цутгасан байх ёстой. Хэрэв зуун гол цутгаагүй бол Хөвсгөл нуур минийх болно гэжээ. Тэгээд элч зарлага явуулж бүх гол горхийг тоолуулсанд зуу хүрч түрээснээс чөлөөлөгдсөн гэнэ. Тэр цагаас хойш хотол даяар Хөвсгөл хэмээн өргөмжлөн дээдлэх болжээ.

/Домгийн Б хувилбар/

Манжийн хааны элч дээдсүүд Хөвсгөл нуураас түрээс авахаар шийджээ. Далайд чинь зуун гол цутгадаг юм. Зуун гол цуггаагүй бол далай хэмээн өргөмжлахгүй гэж маргасан аж. Манжийн хааны элч, шинжээчид Хөвсгөл нуурт зуун гол цутгадаггүйг гадарлаж байсан болохоор их л бардам байсан гэнэ. Тэд нутгийн зон олонтой бооцоо тавьж нуурт цутгадаг гол горхийг тоолох өдөр судрыг товлон болзжээ.
Нутгийн зон олон уул усаа тахиж, лусын сан, уул усны сан судар уншуулж болзоот өдрийн өмнө зүсэр бороо оруулснаас уулын ам, жалга судаг бүрээс гол горхи урсаж асар их үеэр буусан ажээ. Тэрхүү болзоот өдөр хэсэгхэн газрын гол горхийг тоолоход л зуу гарсан тул Хөвсгөл нуурыг далай хэмээн өргөмжлөн түрээсээс чөлөөлсөн аж.

ЭЭЖ ГЭСНИЙ УЧИР

Эрт цагт энэ нутаг элсэн цөл шиг ангамал газар байж. Амьтай бүхэн хатаж, амьтад бүхэн ангаж байсан үед нэгэн ядарсан эмгэн, хүү хоёр ус хайж яваад урдаа байсан чулууг санамсаргүй ховхолсонд ус оргилон гарсан гэнэ. Эмгэн, хүү хоёр чандмань эрдэнэ тэр сайхан усаа шүтэн амьдарсаар байж. Хүү ч эрийн цээнд хүрч, гоо үзэсгэлэнтэй лусын дагинатай хайр сэтгэлтэй болжээ. Үзэсгэлэнт дагина, хүү хоёр төрөлх нутгаа далай баян устай болгох гэж оргилон гарсан булгийн уснаас ууж, шөнө дөл болтол хайр сэтгэл, халуун яриандаа умбаж байгаад булгийн усыг таглахаа мартжээ. Булгийн ус бургилсаар цэнхэр нуур цэлийн дов толгодын орой дөнгөж цухуйж байсан гэнэ. Гэтэл тэртээ алсаас арван таван толгоотой атгаалжин хар мангас ирж нуурын усыг сорж эхлэхэд лусын дагина сайхан хар гэзгээрээ ганцхан шилбүүрдэхэд хархүү хуяг дуулга өмссөн баатар эр болж, атгаалж хар мангастай ана мана үзэлцэн даржээ.
Эмгэн ээж нь энэ үед нойрноос сэрэхэд цэнхэр нуур цэлэлзэн мэлтийж байсан гэнэ. Хүүгээ усанд живж үхлээ гэж сандарч мэгдсэн эмгэн их усан дундуур сэлэн зүтгэж арай ядан булгийн амыг чулуугаар таглаад амиа алджээ. Буурал эмгэн бургилж оргилсон тэр их усны ундаргыг таглаагүй бол хуурай газар гэж байхгүй байжээ. Хархүү, лусын дагина хоёр аюулт хар мангасыг дараад модтой жижиг толгой дээр гарч ээжийгээ хичнээн дуудавч энэрэлт сайхан ээж нь эргэж ирээгүй ажээ. Хүү, охин хоёр ээжийнхээ ачийг далайтай зүйрлэн цэнхэрлэн цэлийсэн их нуураа “Далай ээж” гэж нэрлэсэн ажээ.

 ИХ- УУЛ

Их- Уул сумын нутагт үелэн тогтсон үзэсгэлэнтэй нэгэн уул байдгийг хаа холын зочид ч харин баясаж сонирхсоор ирсэн билээ. Нутаг нугынхан ч цай, сүүгээ дээжлэн цацал өргөсөөр иржээ.
Эрт урьд цагт эл хавьд төв дархан гүний хүрээ гэж байсан гэнэ. Буруун жас, суварган жас, маанийн жас гэсэн гурван том жастай чинээлэг хүрээ байсан аж. Нэгэн өглөө хүрээнийхэн төдийгүй хошуу нутаг даяараа давхарлаж барьсан үзэслгэлэнт сүм шиг уулс баруунаас зүүн өмнө зүгийг чиглэн алгуурхан нүүдэлж явааг хараад гайхацгаажээ. Хүрээний лам хувраг, нутгийн зон олон нүүдлэн яваа тэр үзэсгэлэнт уулыг төрөлх нутагтаа тогтоохоор Гурван тавцай уулаар ширдэг дэвсэж, алтан мандал уулаар ширээ засаж идээ будааныхаа дээжээр ихэд хүндэтгэн дайлж тогтоон авчээ. Гэтэл уулын хагас нь уурлан цааш нүүж эхлэхэд хүрээний лам хуврагууд уул усны сан судар уншиж, жасынхан тахилгын өргөл өргөж тогтоосон гэнэ.

Давхарлан үелж тогтсон тэр уулыг нутгийнхан Их- Уул хэмээн нэрлэжээ. Уурлаж нүүсэн хэсэг нь уван цаван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ.

ДУЛААН БҮЛЭЭНИЙ РАШААН

Өндөр Хунцан их уулд хэсэг анчид ан хийж яваад нэгэн буга шархатуулаад булгийн эх рүү оруулаад алдчихжээ. Харуй бүрий болсон учир маргааш өглөө гэгээ орсны дараа шархтай буганы мөрөөр мөшгөн хөөжээ. Гэтэл булгийн эхний усан дотроос нөгөө буга гэнэт босож дүүлэн одсон аж. Анчид тэр булгийг шархтай буга анагаасан ид шидтэй усан хэмээн нэгэн маарамба явуулж шинжин сонжсон нь рашаан байжээ. Дараа нь булгийн эхэнд шавар бумба хийн цоргоор нь рашаан гаргаж овоо босгон равнайлж Дулааны рашаан хэмээн нэрлэсэн аж. Эл рашаан Дулаан голын хойд энгэрээс эх аван урсдаг. Нутгийнхан эл рашааныг Дулаан бүлээний рашаан хэмээн нэрлэдэг. Наран ээвэр, өндөр уулын гүний эрдэс шүлт шингэсэн энэ рашаан Бүрэнтогтох сумын нутагт бий.

 ДАЯН ДЭЭРХ

Эрт цагт Хэнтий, Булган, Даян дээрх, Тагна уулын савдаг нийлж Чингис хааны гоо үзэсгэлэнт бага хатныг булаахаар хэлэлцэн тохирчээ. Бусад гурав нь нуугдаж Даян дээрхийн савдаг ганцаараа Чингисийн өргөөнд бараалхжээ. Чингис хаан Даян дээрхийн савдгийг ихэд хүндэтгэн дайлж цайлж гэнэ.

Чингис хаан “Хол газраас ирсэн айлчны морийг тавь” гэж зарц нартаа зарлиг буулгажээ. Морийг тавьж идүүлэхээр явсан зарц мэл гайхаж, цэл хөхөрсөөр гүйн ирж:

Эзэн тэнгэр минь эмээлт хүлгийн эзэн маань хорт могой хөлөглөн ирсэн байна. Жолоо цулбуур, ганзага, жирэм нь хүртэл хорт могой байна. Хатгачих гээд морийг нь тавьж чадсангүй. Айлчин маань лав ариун санаа агуулж ирээгүй адгуу хорон санаатай ирсэн бололтой байна гэж зарцыгаа айлдахад Чингис хаан огт дугараагүй гэнэ. Харин Даян дээрхийн савдаг,

Тэр чинь намайг газрын холд эртхэн дөх гэсэн дохио байна. Алив хатан дээдэс минь нохойгоо хориод өг гэж Чингисийн бага хатныг морины уяа хүртэл дагуулж яваад гэнэт шүүрэн мордож зугтаажээ. Чингис хаан Даян дээрхийн савдгийг баатруудынхаа хамт элдэн хөөсөнд нөгөө бүгсэн гуравтайгаа нийлэн зугтааж яваад дөрвөн тийш салан оджээ. Чингис хаан бага хатнаа дүүрсэн Даян дээрх савдгийг шил даран хөөсөөр байжээ. Даян дээрх Чингисийн бага хатныг Дээрх голын агуйд нууж өөрөө чулуун хөшөө болон зогсчээ. Чингис хаан ихэд хилэгнэн шадар туслагч нарынхаа хамт чулуун хөшөөг сэлмээр цавчиж галдаад буцсан ажээ. Энэ явдлаас хойш Чингисийн төрд гай гачлан тохиож даян дээрхийг аргагүйн эрхэнд тахиж шүтэх болжээ.

23 responses to “Хөвсгөл нутгийн түүх домог – 1

  1. aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa!!!

  2. Sanaandgui Tsagaan Chuluutin tuhai medeelel haij suutal neg l tanil hun haragdsan n angiin and Jigjid maani baina. Saihan medeelel bichsen baina shuu. Bas ih bayarlah setgel uuriin erhgui turluu. Chamdaa ajil amidraliin iluu ih amjiltiig husen yuruuye!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s