Хубилай хааны аян дайн


Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн заãаñчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ.

Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж… Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ. 1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ
Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр… Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s