МОНГОЛ


♦  Газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс.Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.


♦  Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3



♦  Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн. Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт гүрнээс том газар нутагтай байв.

♦  ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН ТОМ МОРЬТОЙ ХӨШӨӨ МОНГОЛд БАЙДАГ


♦  Увс нуурын сав газар болон Орхоны хөндий ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.



♦  Монгол нутгийн тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.



♦  Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл.



♦  Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.


♦  Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Усны хэмжээгээрээ Азийн хоёр дахь том цэнгэг уст нуур.


♦  ЭРИЙН ГУРВАН НААДАМ ХИЙДЭГ ЦОРЫН ГАНЦ УЛС.



♦  1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.



♦  Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог. Хүн амынх нь 59 хувь 30-аас доош насныхан.



♦  НҮБ-ын тооцоогоор. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол 2005-2010 онд 1.87 болжээ.



♦  2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байлаа. Өдгөө олимпийн хоёр алт, долоон мөнгө, арван хүрэл медальтай.



♦  Монгол Улс иргэдийнхээ IQ-ний дундаж төвшингөөр 122 тусгаар орноос 6-д жагсдаг. IQ нэгжээр 98


 

♦  Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.


 

♦  Хиндү болон бурхны шашны Гаруда буюу хангарьд шувууг албан ёсны бэлгэдлээ болгосон гурван улсын нэг.